Popular Posts

Putonghua сургалтын төвийн танилцуулга


                                                   
                                             “Путунхуа ” Хятад хэлний
         сургалтын төв

2010 онд Путунхуа хятад хэлний сургалтын төв нь гадаад хэлний сургалттай “ Болор “ дунд сургуулийн дэргэд байгуулагдаж , үйл ажиллагаагаа эхэлсэн билээ.
2011 оны 10-р сараас НХХЯ , ХХЧГазрын №20/1522 тоот зөвшөөрлөөр бие даан сургалтаа явуулах болсон юм.
          “Путунхуа” гэдэг нь жинхэнэ цэвэр хятад аялга , дуудлага гэсэн утгатай үг юм.
Манай сургалтын төв нь зөвхөн хятад хэлний цэвэр хятад аялга дуудлагтай багш нар хичээл заадаг тул уг нэрээр нэрлэгдэх болсон ба хятад хэлэх сурах сонирхолтой ямар ч насны хүмүүст хятад хэлний бүх түвшний /Анхан шат , Дунд шат, Гүнзгий шат,HSK / сургалтыг чанарын өндөр түвшинд мэргэжлийн хятад багш нараар зааж сургаж байна.
            Хятад хэлний анхан шатны сургалт нь насанд хүрэгчдэд зориулсан 3 сарын хөтөлбөртэй ба  энэ хугацаанд хувь хүн 700-750 ханз үсэг сурч амьдралд хэрэглэгдэх ойр зуурын ярианы чадварыг эзэмшинэ.
            Дунд шат нь мөн 3 сарын хугацаатай шинээр 800-1000 ханз нэмж сурах ба амьдралд хэрэглэгдэх ойр зуурын ярианы хэллэгээр чөлөөтэй ярьж сурна. Энэ 2 шатанд суралцсан хүмүүс нь ойролцоогоор 2000 гаруй үгийн баялагтай болж хятад хэлний түвшингийн HSK шатны 4-р түвшинд хүрнэ.
            Гүнзгий шатны сургалт нь 6 сарын хөтөлбөртэй  ба  шинээр 1000 ханз сурч , 4000-5000 гаруй үгийн баялагтай болж хятадын уран зохиол, сонин сэтгүүлийг чөлөөтэй уншиж ойлгох , радио телевизийн бүх нэвтрүүлгийг  ойлгож , хятад хүмүүстэй чөлөөтэй нэвтрэлцэх , ярихаас гадна өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрийлж сурах юм.
            Мөн HSK 4 болон 5-р зэргийн түвшингийн шалгалтанд бэлтгэх сургалт явагддаг.
Энэ шатны сургалтанд 1000-1500 орчим ханз мэддэг болон 2000 гаруй үгийн баялагтай хүмүүс HSK 4-р шатанд бэлтгэх сургалтанд хамрагдаж болно.
           Мөн 2000-аас дээш ханзны мэдлэгтэй , 3000 гаруй үгийн баялагтай хүмүүс HSK 5-р түвшинд бэлтгэх  сургалтанд хамрагдаж болдог.
           Манай сургалтын төв нь Бээжингийн Хэлний Их Сургуулийн сурах бичгийг Бээжингээс захиалан авчирч  сургалтандаа  ашиглан заадаг.
           Манай сургалтын төвийн багш У-Чунь-Иань нь БНХАУ-ын Жилиний Их Сургуулийг төгссөн бөгөөд Хятад Орос хэлний мэргэжлийн багш , Монгол улсад 8 жил гаруй  багшилсан Монгол хүүхдүүдэд ямар аргаар хэрхэн хятад хэлийг амар хялбар сурахыг  заах  арга барилыг сайн эзэмшсэн чадварлаг багш юм.
             Монгол улс дахь “Буриадын Их сургууль” , “Галакси “ гадаад хэлний дунд сургууль , “Сэн-Ли-Зэ” Хятад хэлний дунд сургууль , “Болор ” дунд сургуулиудад тус тус ажиллаж байсан.
            Одоо У-чунь-Иань  багш  Хятад хэлний HSK 4,5-р шатанд бэлтгэх Монгол оюутан сурагчдад  зориулсан Монгол тайлбартай шинэ ном гаргахаар тун удахгүй хэвлэлтэнд орохоор төлөвлөн ажиллаж байна.
           Энэхүү гарын авлага  нь  Монголд анх удаа Монгол хэлээр хэвлэгдэж буй HSK шалгалтын талаарх бүх мэдээлэл, шалгалтанд хэрхэн сайн бэлтгэх талаар дэлгэрэнгүй бичсэн маш хэрэгтэй гарын авлага болох юм.
           Ийнхүү манай сургалтын төв нь зөвхөн Монголдоо хямд зардлаар хятад хэлийг гадаад багштай  бүрэн сайн сурах  боломжийг та бүхэнд бүрдүүлэн ажиллаж байна.
         Мөн манай сургалтын төв нь ӨМӨЗО-ы Хөх хотын “Хондэ ” Их сургуультай хамтран ажиллаж байна. Тус сургуульд элсэхийг хүссэн оюутан сурагчдад хятад хэлний бэлтгэл анги болон бакалаврын сургалтанд найдвартай баталгаатай хямд зардлаар явахад зуучилж байна.
Мөн
-       Бээжингийн Барилгын Байгуулалтын Их сургууль
-       Хятадын Уул уурхайн их сургууль /Сү-Жо хот/
-       Чиндаогийн их сургууль /Чиндао хот/
-       Лиаонингийн Их сургууль /Шен-ян хот/
-       Тианьжин Санхүү эдийн засгийн дээд сургууль
-       Тианьжины Анагаахын Их сургууль /Тианьжин хот/
-       Шанхайн Анагаахын Их сургууль /Шанхай хот /
-       Лиаонингийн Анагаахын Их сургууль /Шен-ян хот/ зэрэг сургуулиудтай хамтран гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд тус сургуулиудад суралцах хүсэлтэй оюутан залуусыг бүх мэргэжлээр найдвартай хямд зуучилж байгаа тул манай сургалтын төвд хүрэлцэн ирэхийг урьж байна.

 Манай  хаяг:
1-    р  амаржих  газрын  хүлээн  авахын  урд  талд  Болор  дунд  сургуулийн  4р
 давхарт  байрладаг.44,45,46 тоот.
 Утас  Л.Эрдэнэцэцэг 95935171, , 88810688
              Я.Цэрэндаваа    99188954,55255370
И-мэйл       ub_putonghua@yahoo.com