Popular Posts

Шанхайн Санхүү-Эдийн засгийн их сургууль


Шанхайн Санхүү-Эдийн засгийн их сургууль
1.      Танилцуулга
Тус сургуль нь 1952 онд Хятадын ардын банкны зөвшөөрлөөр байгуулагдсан бөгөөд 2000 оноос хойш одоог хүртэл Шанхайн Засгийн газрын удирдлага доор ажиллаж байна. Одоо тус сургууль нь Хятадын санхүүгийн их сургуулиудаас хамгийн нэртэй сургуулиудын нэгд багтдаг. Тус сургууль нь 11 салбар дээд сургуультай бүгд 23 мэргэжлээр бакалавр , 6 мэргэжлээр магистр , 5 мэргэжлээр докторын цол олгох сургалт явуулдаг.
Тус сургууль нь Шанхай хотын Pu Dong ба Pu Xi  гэсэн 2 дүүрэгт байрладаг.  Нийт 55 га бүхий эзэмшил газартай 700 000 гаруй ном бүхий номын сантай. 1993 оноос гадаадын  оюутнуудыг хүлээн авч суралцуулах зөвшөөрл авсан ба одоогоор 1300 гаруй гадаадын оюутнууд суралцаж байна. Олон улсын санхүү эдийн засаг , Олон улсын худалдаа эдийн засаг , ня-бо бүртгэл эийн засаг зэрэг хичээлүүд нь англи хэлээр  ордог.
2.      Хэлний бэлтгэл анги /18-аас дээш насны хүмүүс/

2.1.            Бүрдүүлэх материал
1.      Анкет бөглөх
2.      Гадаад паспортны хуулбар
3.      Бүртгэлийн хураамж  400 юань
4.      Эрүүл мэндийн бичиг
5.      Цээж  зураг /4х6/- 6 ширхэг
6.      Сурлцаж байсан сургуулийн тодорхойлолт
7.      “Путунхуа” сургалтын төвийн тодорхойлолт
2.2.            Сургалтын хугацаа
6сараас 2 жилийн хугацаатай
2.3.            Элсэлтийн журам

Материалыг хүлээж авснаас хойш 3 долоо хоногийн дараа сургуулийн шийдвэр гарна. Хэрэв зөвшөөрсөн тохиолдолд уг сургуульд суралцахыг зөвшөөрсөн мэдэгдэл болон суралцахыг хүсэгчийн визийн хүсэлт гаргасан бичиг (JW202) – ийг явуулна. Энэ бичгээр виз хүсэгч нь Монгол улс дахь БНХАУ-ын ЭСЯ-д очиж “Х” виз авна. Суралцагч нь заасан хугацаан заавал сугууль дээрээ ирсэн байх шаардлагатай.

2.4.            Хичээл
Хятад хэлний үндэс
Аман яриа
Сонсголын хичээл
Сонин уншдагын хичээл
Шанхай хэл
Бизнесийн хятад хэл
Хятадын түх соёл
Уран зохиол
Уран бичлэг
Хятадын дүрслэх урлаг
Хятадын гун-фуй
Хятадын гал тогоо болон дадлагын хичээлүүд      зэрэг хичээл орно.

2.5.            Тэтгэлэгт хамрагдах журам

Жил бүрийн 12-р сарын 5-аас 5-р сарын 30 хүртэлх хугацаанд тэтгэлэгт хамрагдах материал хүлээж авна.
а. Тэтгэлэгт хамрагдах нөхцөл
- Гадаадын иргэн байх , Эүүл мэнд хэвийн байх
-  БНХАУ-ын хууль тогтоомжинд захирагдаж мөн сургуулийн дүрэм журмыг мөрдөх
-  Өөрийн улсад  Бүрэн дунд боловрол эзэмшсэн мөн БДБоловсролын гэрчилгээтэй
- Онц сайн суралцсан
- Нас харгалзахгүй
Мөн янз бүрийн далага ажилд идэвхитэй оролцох
БНХАУ-ын засгийн газраас өөр тэтэгэлэгт хамрагдаагүй хүмүүс энэхүү тэтгэлэгт хамрагдах эрхтэй
б.  Бүрдүүлэх материал
- Анкет % бөглөх
- Хамгийн сүүлд ямар сургууль төгссөн тэрхүү гэрчилгээ
-  Дүнгийн тодорхойлолт
-  Ирцийн бүртгэл
- Ангийн багшийн тодорхойлолт

в.  Хэрвээ шаардлага хангаж тэтгэлэгт хамрагдах шийдвэр гарсан бол нэг удаа 4000-8000 юань бэлнээр олгоно.    


2.6.              Дотуур байр , хоол
Гадаадын оюутнуудад зориулсан дотуур байртай. Үүнд:
-       1 хүний өрөө 80 юань /1 өдрийн/
-       2 хүний өрөө 50 юань /1 өдрийн/
Гадаадын оюутнуудад зориулсан цайны газартай , 1 хүн 500-1000 юань /1 сард/
2.7.            Даатгал
Гадаадын оюутнууд нь суралцах хугацаандаа заавал амь нны даатгалаар даатгуулах ёстой. Сургуульд бүртгүүлэхдээ 1 хүний 1 жилийн даатгал болох 600 юань төлнө. Хагас жилээр  нь буюу 300 юань төлж болно.
2.8.            Сургалтын төлбөр
1 жилийн сургалтын төлбөр 15000 юань
Хагас жилийн сургалтын төлбөр 7500 юань
Намар хичээл 9-р сарын 1 нд эхэлнэ
Хавар 2-р сарын сүүлчээс 3 сарын эхээр хичээл орно.

3.      Бакалаврын сургалт
Бүрэн дунд сургууль төгссөн , Эрүүл, 18-аас дээш насны , HSK 5-р түвшнээс дээш зэрэг авсан суралцагчид элсэн суралцана. Хэрвээ хятад хэлний түвшн хүрэхгүй бол хэлний бэлтгэл ангид 1 жил юм уу хагас жил суралцах ёстой.
3.1.            Бүрдүүлэх материал
-       Анкет
-       Паспортны хуулбар
-       Дунд сургууль төгссөн гэрчилгээ , дүн 
-       HSK  5-р шатнаас дээш шалгалт өгсөн бичиг
-       Бүртгэлийн хураамж 400 юань
-       Эрүүл мэндийн бичиг
-       Цээж зураг /4х6/ - 6 ширхэг

3.2.            Суралцах хугацаа – 4 жил

3.3.            Тэтгэлэгт хамрагдах журам

Жил бүрийн 1-р сарын 5-аас 5-р сарын 30 хүртэлх хугацаанд тэтгэлэгт хамрагдах материал хүлээж авна.
а. Тэтгэлэгт хамрагдах нөхцөл
- Гадаадын иргэн байх , Эүүл мэнд хэвийн байх
-  БНХАУ-ын хууль тогтоомжинд захирагдаж мөн сургуулийн дүрэм журмыг мөрдөх
-  Өөрийн улсад  Бүрэн дунд боловрол эзэмшсэн мөн БДБоловсролын гэрчилгээтэй
- Онц сайн суралцсан
- 25-аас доош насны хүмүүс
Мөн янз бүрийн далага ажилд идэвхитэй оролцох
БНХАУ-ын засгийн газраас өөр тэтэгэлэгт хамрагдаагүй хүмүүс энэхүү тэтгэлэгт хамрагдах эрхтэй

 Б. Бүрдүүлэх материал
-       -  Анкет /Тус сургуулиас олгох анкет 2% бөглөнө/
-       Паспортны хуулбар
-       Хамгийн сүүлд ямар сургууль төгссөн тухайн сургуулийн  гэрчилгээ / Нотариатаар батлуулах , Хятад эсвэл англи хэл дээр орчуулах /, дүн 
-       Ажилтай хүмүүс ажлын газрын тодорхойлолт
-       HSK  5-р шатнаас дээш шалгалтанд тэнцсэн бичиг
-       Англи хэл дээр хичээл ордог сургууль төгссөн бол TOEFL  шалгалтанд тэнцсэн бичиг
-       Тус сургуульп суралцах хичээлийн хөтөлбөр төлөвлөгөөг бичих /Хята эсвэл англи хэл дээр/
-       Тухайн хувь хүний тодорхойлолт
-       2-с доошгүй профессор эсвэл дэд профессор багшаар тодорхойлуулсан байх шаардлагатай  /Англи хэл эсвэл Хятад хэл дээр /

В. Хэрвээ шаардлага хангаж тэтгэлэгт хамрагдах шийдвэр гарсан бол зөвхөн 1 жилийн сургалтын төлбөрийг олгоно.
Бүртгэлийн хураамж үнэгүй , сурах бичиг үнэгүй.
Нэг жил суралцсаны дараа сургуулийн захиргаа дахин тэтгэлэгт хамрагдах эсэхийг шийдвэрлэнэ.

3.4.            Элсэлтийн журам
Материалыг хүлээж авснаас хойш 3 долоо хоногийн дараа сургуулийн шийдвэр гарна. Хэрэв зөвшөөрсөн тохиолдолд уг сургуульд суралцахыг зөвшөөрсөн мэдэгдэл болон суралцахыг хүсэгчийн визийн хүсэлт гаргасан бичиг (JW202) – г явуулна. Энэ бичгээр виз хүсэгч нь Монгол улс дахь БНХАУ-ын ЭСЯ дээр очиж  “Х”  визийг авна. Оюутан нь тухайн заасан хугацаандаа сургууль дээрээ заавал ирэх шаардлагатай.

3.5.            Мэргэжил
-       Санхүү    /Англи хэлээр/
-       Олон улсын худалдаа Бизнесийн Удирдлага   /Англи хэлээр/
-       Ня-Бо бүртгэл    /Англи хэлээр/
-       Даатгал
-       Санхүү ШУ
-       Санхүүгийн удирдлага
-       Эдийн Засгийн Ухаан
-       Зах зээлийн эдийн засаг
-       Компьютерийн технологи
-       Мэдээллийн арга зүй
-       Хүний нөөц
-       Санхүүгийн хяналт шалглт
-       Санхүүгийн менежмент
-       Хөдөлмөр нийгмийн баталгаа
-       Санхүүгийн ухаан
-       Санхүүгийн хөрөнгө эх үүсвэр
-       Санхүүгийн бизнес менежер
-       Санхүүийн засаг захиргаа
-       Борлуулалтын удирдлага
-       Дижитал – бизнес
-       Англи хэл

3.6.            Оюутны байр , хоол
Гадаад оюутнуудад зориулсан дотуур байртай. Үүнд:
-       1 хүний өрөө хичээлийн хагас жилд 5400 юань
-       2 хүний өрөө хичээлийн хагас жилд 2700 юань
Гадаадын оюутнуудад зориулсан зочид буудалтай. Үүнд:
-       1 хүний өрөө 80 юань /1 өдрийн/
-       2 хүний өрөө 50 юань  /1 өдрийн/
Гадаадын оюутнуудад зориулсан цайны газартай. Нэг хүн 1 сард 500-1000 юань
3.7.            Даатгал
Гадаадын оюутнууд нь суралцах хугацаандаа заавал амь нны даатгалаар даатгуулах ёстой. Сургуульд бүртгүүлэхдээ 1 хүний 1 жилийн даатгал болох 600 юань төлнө. Хагас жилээр  нь буюу 300 юань төлж болно.

3.8.            Сургалтын төлбөр – 1 жилийн 20 000 юань

3.9.            Намар  Хичээл 9-р сарын 1-нд эхэлнэ.

Хавар 2-р сарын сүүл эсвэл 3-р сарын эхээр эхэлнэ.


4.      Оюутан хэрэв сургуульд ирэх хугацаанаасаа 7 хоног хоцорвол суралцах эрхийг тдгэлзүүлнэ. Хүндэтгэх шалтгаантай бол урьдчилан мэдэгдэх шаардлагатай.












No comments:

Post a Comment