Popular Posts

ӨМӨЗО-ы "Хондэ" Их Сургууль


“Хондэ ” Их сургуулийн танилцуулга

“Хондэ ”  их сургууль нь БНХАУ-ын Боловсролын яамнаас бакалавр магистр , докторын цол хэргэм олгох зөвшөөрлийг /2008 оны 149 тоот/  2008 онд  авсан.
Одоогоор “Хондэ ” дээд сургууль нь ӨМӨЗО төдийгүй БНХАУ-ын хэмжээнд хүчин төгөлдөр үйлчлэх дипломтой ганц  их сургууль юм.
Тус сургууль нь нь ӨМӨЗО-ы Жин-Чан –Лу гудамжны хойд хэсэгт байрлах 50 га бүхий газартай..
Хичээлийн байр , оюутны дотуур байр , Оюутны цайны газар , Номын сан , Цэнгэлдэх хүрээлэн , зэрэг нийт 200 000 м2  талбай бүхий барилга байгууламжтай. Мөн орчин үеийн лингафоны төхөөрөмжтэй анги танхим , мультмедиа танхим олон байдаг.  Мөн төгөлдөр хуурын заал , Бүжгийн заал , Оюутны дадлагын ажлын бааз гэх зэрэг орчин нөхцөл их сайн юм. 500 000 гаруй ном бүхий номын сантай. Нийт 298 багштай -. Үүнээс: 24-Доктор профессор , 90- дэд профессор багштай. Мөн Англи, Америк, Канад , Япон зэрэг орны 30 гаран багш нар ажиллаж байна.Энэ сургууль нь нийт 10 000 гаруй оюутан хүлээн авч сургах хүчин чадалтай .
2010 онд БНХАУ-ын шилдэг , шинэлэг сургуулиар шалгагдсан.
Англи хэл , Хятад хэл , Аялал жуулчлал , Багш , Сэтгүүлч   , Санхүүгийн удирдлага , Нягтлан бодох бүртгэл , Барилгын инженер ,  Дүрслэх урлаг , Дизайнер , техник технологи гэх зэрэг 20 гаруй мэргэжлээр оюутнуудыг бэлтгэн төгсгөж байна.
Хятадын шилдэг багш нар чанарын өндөр түвшинд сургалт явуулж чанартай өндөр мэдлэг бүхий боловсон хүчнийг бэлтгэж байна.
“Хондэ ” их сургууль нь Монгол дахь “Путунхуа”  хятад хэлний сургалтын төвтэй гэрээ байгуулан хамтран ажиллажбайна. Мөн 18-с доош насны бүрэн дунд сургуульд суралцах сонирхолтой  хүүхдүүдэд  10-15 хүүхдээс бүрдэх тусгай ангид суралцах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.  Суралцах хүсэлтэй хүүхдүүдийг “Путунхуа ” хятад хэлний сургалтын төв дээр бүртгэж байна.
Хэлний бэлтгэл
Хэлний бэлтгэл ангид хятад хэлний анхан шатнаас эхлэх бөгөөд суралцах хугацаа хагас жил болон нэг жилийн хугцаатай байна. Жилийн төлбөр 12000 юань.
 Хятад хэлний 1 жилийн бэлтгэл ангид сурсны дараа HSK -4 р шатны шалгалтанд тэнцсэн бол доорх мэргэжлүүдээс сонгон суралцах боломжтой.
Мэргэжил
1.      Англи хэл   /Сургалтын төлбөр жилийн 12 000 юань/
-       Бизесийн англи хэл
-       Орчуулагч
-       Зочид буудлын менежер
-       Аялал жуулчлалын англи хэл
-       Англи хэл – Багш
2.      Менежмент  /Сургалтын төлбөр жилийн 12 000 юань/
-       Борлуулалтын менежер
-       Төслийн менежер
3.      Санхүүгийн тэнхим  /Сургалтын төлбөр жилийн 12 000 юань/
-       Нягтлан бодох бүртгэл
-       Санхүүгийн менежер
4.      Хүмүүнлэгийн Ухааны тэнхим  /Сургалтын төлбөр жилийн 10 500 юань/
-       Сургуулийн өмнөх боловсрол олгох багш
-       Мэдээлэл зүй /Сүлжээ/
-       Мэдээлэл зүй /Телевиз радио/
-       Аялал жуулчлалын менежер
5.      Соёл Урлагийн тэнхим   /Сургалтын төлбөр жилийн 14 500 юань/
-       Дизайн зураг төсөл /реклам/
-       Дизайн , зураг төсөл / Орон сууц , Албан тасалгааны интерьер/
-       Уран зураг
6.      Кино Урлагийн тэнхим   /Сургалтын төлбөр жилийн 18 000 юань/
-       Хүүхэлдэйн кино
-       Радио телевизийн редактор
-       Гэрэл зураг
-       Жүжиг , Олон ангит уран сайхны киноны уран зохиолч
Оюутны дотуур байр
Гадаад оюутанд зориулсан дотуур байр
2 хүний өрөө 1 хүн – 5000 юань  /1 жилд/
4 хүний өрөө 1 хүн – 2500 юань  /1 жилд/
Бүрдүүлэх материал
-       Эрүүл мэндийн бичиг
-       Цагдаагийн газрын тодохойлолт
-       Амь насны даатгал
-       Бүртгэлийн хураамж – 1500 юань
-       Цээж зураг /4х6/ - 6 ширхэг
Хичээл эхлэхээс 2 сарын өмнө бртгүүлэх шаардлагатай.
Хаврын хичээл 3-р сарын 1-нээс , намрын хичээл 9-р сарын 1-нээс эхэлнэ.





No comments:

Post a Comment