Popular Posts

Лиаонин Их Сургууль


                                           

              Лиаонинг Их сургууль

Хятад хэл судлалын олон улсын коллеж


Лиаонинг их сургууль нь Хятадын зүүн хойд нутгийн төв болох ШеньЯн хотод байрладаг. Лиаонинг их сургууль нь Хятадын “211 төсөл” их сургуулиудын нэг юм.”211 төсөл” нь хятад улсын хэмжээнд  шилдэг  100 их сургуулийг дэмжих хөгжүүлэх зорилготойгоор Хятад улсын боловсролын яамнаас хэрэгжүүлж буй удаан хугацааны хөтөлбөр юм.Жил бүр Лиаонинг их сургуульд Хятад хэл соёлыг судлахаар 50 гаруй орноос 700 орчим оюутан залуус хүрэлцэн ирдэг.
Олон улсын оюутаны коллеж нь 1965 онд Олон улсын оюутнуудын хэлэлцээрийн дагуу тус их сургууль нь бие даасан тэнхим болон байгуулагджээ. 2003 онд тус их сургууль нь сурч амьдрахад тохиромжтой анги тэнхим оюутаны байр олон улсын хоолны газар үзвэрийн танхим бүхий 15000 м2 талбайтай орчин үеийн гадаад оюутаны хотхонг байгуулсан юм.
            2007оны 4 сарын 29нд Лиаонинг Их Сургууль Олон улсын оюутны коллежийнхоо нэрийг Хятад Хэл Судлалын Коллеж болгон өөрчилжээ.
1.    Мэргэжлүүд
1.    Хятад хэл:
4жилийн бакалаврын сургалт.Шалгалт болон эрдмийн ажлаа амжилттай хамгаалсан  оюутанд Хүмүүнлэгийн ухааны Бакалаврын зэргийн диплом олгоно.
2.    Хятад хэл заах арга зүй:
4 жилийн бакалаврын  энэхүү сургалт нь одоогоор хятад оюутнуудын хувьд тусгай хөтөлбөрт сургалт  болоод байна. Шалгалт болон эрдмийн ажлаа амжилттай хамгаалсан  оюутанд Хүмүүнлэгийн ухааны Бакалаврын зэргийн диплом олгоно.
3.    Хятад хэл шинжлэл:
 3 жилийн бакалаврын дараах мэргэжил дээшлүүлэх сургалт. Шалгалт болон эрдмийн ажлаа амжилттай хамгаалсан  оюутанд Хүмүүнлэгийн ухааны Магистрын зэргийн диплом олгоно.
4.    Хэл шинжлэл: 3 жилийн бакалаврын дараах мэргэжил дээшлүүлэх сургалт. Шалгалт болон эрдмийн ажлаа амжилттай хамгаалсан  оюутанд Хүмүүнлэгийн ухааны Магистрын зэргийн диплом олгоно.
5.    Хятад хэлийг олон улсад заах арга зүйн мэргэжил дээшлүүлэх сургалт:
Хятад хэл заах арга зүйн 2 жилийн мэргэжил дээшлүүлэх сургалт. Шалгалт болон эрдмийн ажлаа амжилттай хамгаалсан  оюутанд Хүмүүнлэгийн ухааны Магистрын зэргийн диплом олгоно.



6.    Лиаонинг их сургуулийн бусад мэргэжлүүд:
Лиаонинг их сургуулиас олон улсын оюутнууд суралцах боломжтой 60 гаруй бакалавр ,108магистрант,33 докторантурын мэргэжлүүдийг санал болгож байна.Дэлгэрэнгүй мэдээлэлийг http://www.lnu.edu.cn/lndx/yxsz.htm .

2.    Хятад хэлний бэлтгэл сургалт
1.    Хятад хэлний анги:
Хятад хэлний ангийг тухайн оюутны хятад хэлний мэдлэг дээр нь үндэслэн Анхан дунд гүнзгий гэсэн 3 түвшинд хуваана. Сургалтаа төгссөний дараа тухайн оюутанд хятад хэлний мэргэжлийн Сертификат олгно.
2.    Хятад хэлний богино хугацааны анги:
Анхан дунд гүнзгий шатны өвөл зуны амралтын түргэвчилсэн сургалт.

3. Элсэн орох болзол
·         Хятад хэлний бэлтгэл анги: 18-65 насны , Эрүүл чийрэг, суралцах хугацаа хамаарахгүй.
·         Солилцооны оюутан:  45-с доош насны, Их сургуулийн 2 жил ба түүнээс дээш мэдлэгтэй, тус сургуульд ирээд суралцаж байсан үндсэн мэргэжилээрээ 1-2 жил суралцах боломжтой.
·         Бакалавр: Хятад улсын ахлах сургуулийн стандарттай дүйцэхүйц боловсролын гэрчилгээтэй байх ёстой. 30-с доош насны, Элсэлтийн шалгалтанд тэнцсэн тохиолдолд суралцах хугацаа 4 жил.
·         Магистр:  Хятад улсын бакалаврын зэрэгтэй дүйцэхүйц боловсролын гэрчилгээтэй байх. 40-с доош насны, өөрийн багш профессорын 2-с доошгүй тодорхойлолт захидал, Элсэлтийн шалгалтанд тэнцсэн тохиолдолд суралцах хугацаа 3  жил.
·         Доктор:  Хятад улсын магистрын  зэрэгтэй дүйцэхүйц боловсролын гэрчилгээтэй байх. 45-с доош насны, өөрийн багш профессорын 2-с доошгүй тодорхойлолт захидал, Элсэлтийн шалгалтанд тэнцсэн тохиолдолд суралцах хугацаа 3  жил.
                                                            4.  Бүрдүүлэх материал
1.    “Лиаонинг их сургуульд  гадаад оюутан суралцах өргөдөл”-ийг  бөглөх. (Өргөдөлийг доорх вэбсайтнаас татаж авна уу.  
2.    Боловсролын гэрчилгээ, диплом.
3.    Дүнгийн жагсаалт.
4.    Гадаад хүмүүст зориулсан “Эрүүл мэндийн үзлэгийн хуудас” бөглөх.
5.    Бүртгэлийн хураамж: Хятад хэлний бэлтгэлийн оюутан 750RMB, Үндсэн ангийн оюутан 900RMB.
6.    Цээж зураг 7ш. (цэнхэр эсвэл цагаан дэвсгэртэй, 3*4см хэмжээтэй)
7.    Гадаад паспортын хуулбар.




5. Төлбөр
Төлбөрийн төрөл
Ангилал
Сургалтын төлбөр
Сургалтын төлбөр
Хятад хэлний бэлтгэл
13000RMB/жил
Бакалавр
15000RMB/ жил
Магистр
20000RMB/ жил
Доктор
26000RMB/ жил
Энгийн мэргэжил дээшлүүлэх оюутан
15000RMB/ жил
Дээд зэргийн мэргэжил дээшлүүлэх оюутан
20000RMB/ жил
Аспирант
26000RMB/ жил
Зуны амралтын сургалт
2000RMB
Өвлийн  амралтын сургалт
2000RMB
Сургалтын материал
Жилд ойролцоогоор 250-400 RMB
Даатгал
Жилийн 600 RMB
Оюутаны байрны төлбөр
Нэг хүний өрөө 100 RMB/өдрийн  (ариун цэврийн өрөөтэй.)
Хоёр хүний өрөө 1хүний 40 RMB/өдрийн  (нийтийн ариун цэврийн өрөөтэй )

Хоолны төлбөр
Гадаад оюутаны хоолны газар нэг хүн сард ойролцоогоор 700 RMB.

6.    Элсэлт авах хугацаа
Ангилал
Хичээл эхлэх
  хугацаа
Анги хувиарлах
 шалгалт
Сурах бичиг худалдаж авах
Улирлын эцсийн шалгалт
Хаврын хятад хэлний бэлтгэл анги
3 сарын 5
3 сарын 1
3 сарын 2
7сарын 2-6
Намрын хятад хэлний бэлтгэл анги
9 сарын 3
8 сарын 30
8 сарын 31
1 сарын 7-11
Хятад хэлний бакалаврын  анги
8 сарын 27
HSK оноогоор
8 сарын 27
1 сарын 7-18
Үндсэн зэргийн аигиуд
 Жил бүрийн 9 сард, Хамаарагдах тэнхимийн хувиарлалтаар.
Зуны амралтын сургалт
1-    р ээлж: 2012оны 7сарын 9 – 8сарын 3 өдөр хичээллэнэ. Нийт 4 долоо хоног,  Долоо хоногт 20 цаг
2-    р ээлж: 2012оны 8сарын 6 – 8сарын 31 өдөр хичээллэнэ. Нийт 4 долоо хоног,  Долоо хоногт 20 цаг
Өвлийн  амралтын сургалт
2013оны 1сарын 7 – 2сарын 1 өдөр хичээллэнэ. Нийт 4 долоо хоног,  Долоо хоногт 20 цаг

7.    Хүсэлт гаргах нь
Манай сургууль Монголын “Путунхуа” хятад хэлний сургалтын төвтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд манай сургуульд суралцахыг сонирхсон хүмүүс тус сургалтын төвөөр дамжуулан  хандан бүртгүүлэх бөгөөд  хэрэгтэй баримт бүртгэлийн материалыг тус сургалтын төвөөр дамжуулан хүлээн авна.
       Материалыг хүлээж авснаас хойш  “Путунхуа ” сургалтын төв рүү суралцахыг хүсэгчийн визийн       
      хүсэлт гаргасан бичиг (JW202) – г явуулна. Энэ бичгээр виз хүсэгч нь Монгол улс дахь БНХАУ-ын ЭСЯ    
      дээр очиж  “Х”  визийг авна. Оюутан нь тухайн заасан хугацаандаа сургууль дээрээ заавал ирэх 
      шаардлагатай.



No comments:

Post a Comment