Popular Posts

Лиаонин Их Сургууль


                                           

              Лиаонинг Их сургууль

Хятад хэл судлалын олон улсын коллеж


Лиаонинг их сургууль нь Хятадын зүүн хойд нутгийн төв болох ШеньЯн хотод байрладаг. Лиаонинг их сургууль нь Хятадын “211 төсөл” их сургуулиудын нэг юм.”211 төсөл” нь хятад улсын хэмжээнд  шилдэг  100 их сургуулийг дэмжих хөгжүүлэх зорилготойгоор Хятад улсын боловсролын яамнаас хэрэгжүүлж буй удаан хугацааны хөтөлбөр юм.Жил бүр Лиаонинг их сургуульд Хятад хэл соёлыг судлахаар 50 гаруй орноос 700 орчим оюутан залуус хүрэлцэн ирдэг.
Олон улсын оюутаны коллеж нь 1965 онд Олон улсын оюутнуудын хэлэлцээрийн дагуу тус их сургууль нь бие даасан тэнхим болон байгуулагджээ. 2003 онд тус их сургууль нь сурч амьдрахад тохиромжтой анги тэнхим оюутаны байр олон улсын хоолны газар үзвэрийн танхим бүхий 15000 м2 талбайтай орчин үеийн гадаад оюутаны хотхонг байгуулсан юм.
            2007оны 4 сарын 29нд Лиаонинг Их Сургууль Олон улсын оюутны коллежийнхоо нэрийг Хятад Хэл Судлалын Коллеж болгон өөрчилжээ.
1.    Мэргэжлүүд
1.    Хятад хэл:
4жилийн бакалаврын сургалт.Шалгалт болон эрдмийн ажлаа амжилттай хамгаалсан  оюутанд Хүмүүнлэгийн ухааны Бакалаврын зэргийн диплом олгоно.
2.    Хятад хэл заах арга зүй:
4 жилийн бакалаврын  энэхүү сургалт нь одоогоор хятад оюутнуудын хувьд тусгай хөтөлбөрт сургалт  болоод байна. Шалгалт болон эрдмийн ажлаа амжилттай хамгаалсан  оюутанд Хүмүүнлэгийн ухааны Бакалаврын зэргийн диплом олгоно.
3.    Хятад хэл шинжлэл:
 3 жилийн бакалаврын дараах мэргэжил дээшлүүлэх сургалт. Шалгалт болон эрдмийн ажлаа амжилттай хамгаалсан  оюутанд Хүмүүнлэгийн ухааны Магистрын зэргийн диплом олгоно.
4.    Хэл шинжлэл: 3 жилийн бакалаврын дараах мэргэжил дээшлүүлэх сургалт. Шалгалт болон эрдмийн ажлаа амжилттай хамгаалсан  оюутанд Хүмүүнлэгийн ухааны Магистрын зэргийн диплом олгоно.
5.    Хятад хэлийг олон улсад заах арга зүйн мэргэжил дээшлүүлэх сургалт:
Хятад хэл заах арга зүйн 2 жилийн мэргэжил дээшлүүлэх сургалт. Шалгалт болон эрдмийн ажлаа амжилттай хамгаалсан  оюутанд Хүмүүнлэгийн ухааны Магистрын зэргийн диплом олгоно.



6.    Лиаонинг их сургуулийн бусад мэргэжлүүд:
Лиаонинг их сургуулиас олон улсын оюутнууд суралцах боломжтой 60 гаруй бакалавр ,108магистрант,33 докторантурын мэргэжлүүдийг санал болгож байна.Дэлгэрэнгүй мэдээлэлийг http://www.lnu.edu.cn/lndx/yxsz.htm .

2.    Хятад хэлний бэлтгэл сургалт
1.    Хятад хэлний анги:
Хятад хэлний ангийг тухайн оюутны хятад хэлний мэдлэг дээр нь үндэслэн Анхан дунд гүнзгий гэсэн 3 түвшинд хуваана. Сургалтаа төгссөний дараа тухайн оюутанд хятад хэлний мэргэжлийн Сертификат олгно.
2.    Хятад хэлний богино хугацааны анги:
Анхан дунд гүнзгий шатны өвөл зуны амралтын түргэвчилсэн сургалт.

3. Элсэн орох болзол
·         Хятад хэлний бэлтгэл анги: 18-65 насны , Эрүүл чийрэг, суралцах хугацаа хамаарахгүй.
·         Солилцооны оюутан:  45-с доош насны, Их сургуулийн 2 жил ба түүнээс дээш мэдлэгтэй, тус сургуульд ирээд суралцаж байсан үндсэн мэргэжилээрээ 1-2 жил суралцах боломжтой.
·         Бакалавр: Хятад улсын ахлах сургуулийн стандарттай дүйцэхүйц боловсролын гэрчилгээтэй байх ёстой. 30-с доош насны, Элсэлтийн шалгалтанд тэнцсэн тохиолдолд суралцах хугацаа 4 жил.
·         Магистр:  Хятад улсын бакалаврын зэрэгтэй дүйцэхүйц боловсролын гэрчилгээтэй байх. 40-с доош насны, өөрийн багш профессорын 2-с доошгүй тодорхойлолт захидал, Элсэлтийн шалгалтанд тэнцсэн тохиолдолд суралцах хугацаа 3  жил.
·         Доктор:  Хятад улсын магистрын  зэрэгтэй дүйцэхүйц боловсролын гэрчилгээтэй байх. 45-с доош насны, өөрийн багш профессорын 2-с доошгүй тодорхойлолт захидал, Элсэлтийн шалгалтанд тэнцсэн тохиолдолд суралцах хугацаа 3  жил.
                                                            4.  Бүрдүүлэх материал
1.    “Лиаонинг их сургуульд  гадаад оюутан суралцах өргөдөл”-ийг  бөглөх. (Өргөдөлийг доорх вэбсайтнаас татаж авна уу.  
2.    Боловсролын гэрчилгээ, диплом.
3.    Дүнгийн жагсаалт.
4.    Гадаад хүмүүст зориулсан “Эрүүл мэндийн үзлэгийн хуудас” бөглөх.
5.    Бүртгэлийн хураамж: Хятад хэлний бэлтгэлийн оюутан 750RMB, Үндсэн ангийн оюутан 900RMB.
6.    Цээж зураг 7ш. (цэнхэр эсвэл цагаан дэвсгэртэй, 3*4см хэмжээтэй)
7.    Гадаад паспортын хуулбар.




5. Төлбөр
Төлбөрийн төрөл
Ангилал
Сургалтын төлбөр
Сургалтын төлбөр
Хятад хэлний бэлтгэл
13000RMB/жил
Бакалавр
15000RMB/ жил
Магистр
20000RMB/ жил
Доктор
26000RMB/ жил
Энгийн мэргэжил дээшлүүлэх оюутан
15000RMB/ жил
Дээд зэргийн мэргэжил дээшлүүлэх оюутан
20000RMB/ жил
Аспирант
26000RMB/ жил
Зуны амралтын сургалт
2000RMB
Өвлийн  амралтын сургалт
2000RMB
Сургалтын материал
Жилд ойролцоогоор 250-400 RMB
Даатгал
Жилийн 600 RMB
Оюутаны байрны төлбөр
Нэг хүний өрөө 100 RMB/өдрийн  (ариун цэврийн өрөөтэй.)
Хоёр хүний өрөө 1хүний 40 RMB/өдрийн  (нийтийн ариун цэврийн өрөөтэй )

Хоолны төлбөр
Гадаад оюутаны хоолны газар нэг хүн сард ойролцоогоор 700 RMB.

6.    Элсэлт авах хугацаа
Ангилал
Хичээл эхлэх
  хугацаа
Анги хувиарлах
 шалгалт
Сурах бичиг худалдаж авах
Улирлын эцсийн шалгалт
Хаврын хятад хэлний бэлтгэл анги
3 сарын 5
3 сарын 1
3 сарын 2
7сарын 2-6
Намрын хятад хэлний бэлтгэл анги
9 сарын 3
8 сарын 30
8 сарын 31
1 сарын 7-11
Хятад хэлний бакалаврын  анги
8 сарын 27
HSK оноогоор
8 сарын 27
1 сарын 7-18
Үндсэн зэргийн аигиуд
 Жил бүрийн 9 сард, Хамаарагдах тэнхимийн хувиарлалтаар.
Зуны амралтын сургалт
1-    р ээлж: 2012оны 7сарын 9 – 8сарын 3 өдөр хичээллэнэ. Нийт 4 долоо хоног,  Долоо хоногт 20 цаг
2-    р ээлж: 2012оны 8сарын 6 – 8сарын 31 өдөр хичээллэнэ. Нийт 4 долоо хоног,  Долоо хоногт 20 цаг
Өвлийн  амралтын сургалт
2013оны 1сарын 7 – 2сарын 1 өдөр хичээллэнэ. Нийт 4 долоо хоног,  Долоо хоногт 20 цаг

7.    Хүсэлт гаргах нь
Манай сургууль Монголын “Путунхуа” хятад хэлний сургалтын төвтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд манай сургуульд суралцахыг сонирхсон хүмүүс тус сургалтын төвөөр дамжуулан  хандан бүртгүүлэх бөгөөд  хэрэгтэй баримт бүртгэлийн материалыг тус сургалтын төвөөр дамжуулан хүлээн авна.
       Материалыг хүлээж авснаас хойш  “Путунхуа ” сургалтын төв рүү суралцахыг хүсэгчийн визийн       
      хүсэлт гаргасан бичиг (JW202) – г явуулна. Энэ бичгээр виз хүсэгч нь Монгол улс дахь БНХАУ-ын ЭСЯ    
      дээр очиж  “Х”  визийг авна. Оюутан нь тухайн заасан хугацаандаа сургууль дээрээ заавал ирэх 
      шаардлагатай.



Лиаонин Хятадын Анагаах Ухааны Их сургууль




                           



                          Лиаонин Хятадын Анагаах Ухааны Их сургууль
     /Liaoning university of traditional chinese medicine/

1.    Танилцуулга
      Анх 1958 онд байгуулагдаж БНХАУ-ын боловсролын яамнаас зөвшөөрөл авсан. ,  Хятадын Анагаах Ухааны Их сургуулийн хамгийн нэртэй 5 сургуулиудын нэгд  багтдаг.
     Лиаонин мужийн Шинь-Ян хотод байрладаг.Шинь-Ян хот нь Хятадын томоохон долоон хотын нэг юм. Хятадын зүүн хойд хэсгийн хамгийн том хот юм. 2008-2011 оны эдийн засгийн хасгийн хөжилтэй 10 хотын нэгт багтсан. Хятадын эдийн засгийн , Зам тээврийн төв  хот юм.
     Лионин Хятадын Анагаах Ухааны Их сургууль нь Хятадын “211 төсөл” –т багтсан их сургуулиудын нэг юм. “211 төсөл” гэдэг нь Хятад улсын хэмжээнд шилдэг 100 их сургуулийг дэмжих хөгжүүлэх зорилготойгоор Хятад улсын боловсролын яамнаас  хэрэгжүүлж буй удаан хугацааны хөтөлбөр юм.
    Энэ сургуульд одоогоор нийт Хятадын оюутнууд 10 000 гаруй  суралцаж байна. Нийт 500 гаруй гадаадын оюутнууд одоогоор суралцаж байна. Эдгээр оюутнууд нь Тайвань , Хонгконг , Солонгос, Япон , Сингапур , Малайз , Америк болон Европын орнуудаас ирж суралцдаг.
    Лиаонин Хятадын Анагаахын Их Сургууль нь өөрийн гэсэн 15 салбартай бөгөөд 7харьяа эмнэлэгтэй , 9 судалгааны төвтэй , 2 номын сантай , нэг музейтэй.
    Энэ сургууль нь 50 гаруй жил хөгжсөн одоо докторын  багш 61 , магистрын багш 268 , бакалаврын багш 858  ажиллаж байна. Энэ сургуульд одоогоор Хятадын хамгийн нэртэй 59 эмч багшилж байна.
    Энэ сургууль нь АНУ-ын Ардын уламжлалт анагаах ухааны хороогоор зөвшөөрөгдсөн хөтөлбөрөөр хичээлээ заадаг. Энэ сургуулийн диплом нь  Хятад төдийгүй АНУ-д албан ёсоор зөвшөөрөгдсөн.
2.    Хэлний бэлтгэлийн хөтөлбөр
     Хятад хэлний анхан шатны сурагчдад эхний жил хятад хэл сурахад нэг гадаадын оюутан нэг хятад оюутантай хослон сурлцаж болдог. Ингэснээр хятад хэлийг хурдан сурахаас гадна орчинтойгоо танилцаж сурч мэдэхэд дөхөм болдог.
    Хэлний бэлтгэл хичээл хавар 3-р сарын 1-ээс эхэлнэ , намар 9-р сарын 1-ээс эхэлнэ.
Бүртгэлийн хугацаа хичээл эхлэхээс 2 сарын өмнө эхэлнэ.

Хэлний түвшин
Хичээл
Суралцах хугацаа
Төлбөр /юань/

Анхан шат
Аман яриа , Сонсгол , Уншлага , Хятад хэл

1 хичээлийн улирал
1 жил


6500
12300



        Дунд шат
Аман яриа , Сонсгол , Уншлага , Хятад хэл бичиг , зохион бичлэг , сонин уншлага , Хятадын соёл


1 хичээлийн улирал
1 жил


6500
12300


Гүнзгий шат
Хятад хэл бичиг , зохион бичлэг , сонин уншлага , Хятадын соёл, Хятадын тойм хичээл


1 хичээлийн улирал
1 жил


6500
12300

Богино хугацааны сургалт

Сонсгол , Яриа , Хятад хэл бичиг

1 сар
2 сар
3 сар


1500
3000
4500

HSK  бэлтгэл
Сонсгол, Уншлага, Дүрэм , шалгалтанд бэлтгэх дасгал ажил

48 цаг
750

3.    Бакалавр
 Хятад хэл дээр ордог хичээлүүд :

Мэргэжил


Хугацаа

Төлбөр /юань/

Хятадын анагаах ухаан
5 жил
24000
Хятад-Европын анагаах ухааны  клиник
5 жил
24000
Зүү төөнүүр - бариа засал
5 жил
24000
Зүү төөнүүр - бариа засал /спорт/
5 жил
24000
Хятадын анагаах ухаан /Гэмтэл согог /
5 жил
24000
Хятадын анагаах ухаан /Эм , эм зүй/
4 жил
24000
Сувилахуйн анагаах ухаан
4 жил
24000
Эмийн бэлдмэл
4 жил
24000
Эм , эм зүйн технологи
4 жил
24000
Хоол зүйн шинжлэх ухаан , технологи
4 жил
24000
Эрүүл мэндийн удирдлага
4 жил
24000

 Англи хэл дээр ордог хичээлүүд :
Мэргэжил
Хугацаа
Төлбөр /юань/

Хятад-Европын анагаах ухааны  клиник
6
16000
Зүү төөнүүр - бариа засал
5
26000
Хятадын анагаах ухаан
5
26000

    Хичээл эхлэх хугацаа  хавар 3-р сарын 1-ээс эхэлнэ , намар 9-р сарын 1-ээс эхэлнэ.
    Бүртгэлийн хугацаа хичээл эхлэхээс 2 сарын өмнө эхэнэ.
    Бакалавр болон магистраар сурч байгаа оюутнууд жил бүр дадлагаар энэ сургуулийн харьяа хэдэн арван эмнэлэгт дадлага хийж болдог.
4.    Магистр болон Доктор
4.1.        Магистр 
           Хугацаа 3 жил
           Төлбөр 28000  юань/1 жилд/
           Хичээл заах хэл : Хятад хэл эсвэл Англи хэл
           Хичээл эхлэх хугацаа 3-р сарын 1  болон 9-р сарын 1
                  Мэргэжил
1.    Зүү төөнүүр - бариа засал
2.    Хятадын анагаах ухаан /Эм , эм зүй/
3.    Хятадын нөхөн үржихүйн анагаах ухаан

4.2.        Доктор
                Хугацаа 3 жил
                Төлбөр 40000  юань/1 жилд/
                Хичээл заах хэл : Хятад хэл эсвэл Англи хэл
                Хичээл эхлэх хугацаа 3-р сарын 1  болон 9-р сарын 1
                  Мэргэжил :





5.    Оюутны дотуур байр
                   1 хүний өрөө
 /Утас, кабель , интернэт , угаалгын өрөө , угаалгын машин , гал тогооны өрөө/
          1  сар – 1500 юань
          3  сар - / 1 сарын төлбөр 1350 юань /
          6 сар -  /1 сарын төлбөр 1200 юань /
          1 жил -  /1 сарын төлбөр 1050 юань /
                 2 хүний өрөө
Сургуультай  тохиролцох

Бусад зардалд 1  сарын 1000-15000 юань хангалттай.

6.    Бүрдүүлэх материал

6.1.        Бүртгэлийн хураамж  - 820 юань
6.2.        Анкет 
6.3.        Дунд сургуулийн гэрчилгээ эсвэл одоо сурдаг болон төгссөн сургуулийн тодорхойлолт
6.4.        Тодорхойлолт  /Өөрийн талаарх 2 багшийн тодорхойлолт – энэ зөвхөн магистр болон докторын нгид хамаарна/
6.5.        “Путунхуа” сургалтын төвийн тодорхойлолт

7.    Хүсэлт гаргах :

    Манай сургууль Монголын “Путунхуа” хятад хэлний сургалтын төвтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд манай сургуульд суралцахыг сонирхсон хүмүүс тус сургалтын төвөөр дамжуулан  хандан бүртгүүлэх бөгөөд  хэрэгтэй баримт бүртгэлийн материалыг тус сургалтын төвөөр дамжуулан хүлээн авна.
Материалыг хүлээж авснаас хойш  “Путунхуа ” сургалтын төв рүү суралцахыг хүсэгчийн визийн хүсэлт гаргасан бичиг (JW202) – г явуулна. Энэ бичгээр виз хүсэгч нь Монгол улс дахь БНХАУ-ын ЭСЯ дээр очиж  “Х”  визийг авна. Оюутан нь тухайн заасан хугацаандаа сургууль дээрээ заавал ирэх шаардлагатай.